Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2018-01-05
Дугаар 183/ШШ2018/00056
Хэргийн индекс 183/2016/01913/И
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэг
Нэхэмжлэгч З.Т Ч.М
Хариуцагч ИНЕГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар ИНЕГт холбогдох, З.Т, Д.М нарын ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, З.Тгийн Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 27.706.079, урамшуулалд 500.000, нийт 28.206.079 төгрөг гаргуулах, Д.Мгийн Агаарын харилцаа, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 29.605.575, урамшуулалд 500.000, нийт 30.105.575 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

 

3. Нэхэмжлэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаалын хувьд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүй дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.03.31 00732 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Дэмчигийн Энхцэцэг З.Туяа нар ИНЕГ
2018.01.05 183/ШШ2018/00056 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Жамсранжавын Эрдэнэчимэг З.Т Ч.М ИНЕГ
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.06.02 1304 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Энэбишийн Золзаяа З.Туяа, Ч.Мөнхтуяа ИНЕГ
2018.03.07 630 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дашцоодолын Дэлгэрцэцэг З.Т, Ч.М нар ИНЕГ
2019.04.17 692 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Авирмэдийн Отгонцэцэг З.Т нар ИНЕГ
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.10.19 001/ХТ2017/01222 Улсын дээд шүүх Готовдоржийн Цагаанцоож Ц.А “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК
2020.04.02 001/ХТ2020/00148 Улсын дээд шүүх Батсүрэнгийн Ундрах Ч.М., З.Т. ИНЕГазар