Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2018-06-22
Дугаар 2075
Хэргийн индекс 102/2017/03589/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Занагийн Доржнамжин
Нэхэмжлэгч У.Ш ХХК
Хариуцагч Ү.Ч ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Иргэний хуулийн 492 дугаар дүгээр зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ү.Ч ХХКомпаниас 313 412 301 /гурван зуун арван гурван сая дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуун нэг/ төгрөг гаргуулах тухай У.Ш ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар У.Ш ХХКомпаниас 215 587 699 /хоёр зуун арван таван сая таван зуун наян долоон мянга зургаан зуун ерэн есөн/ төгрөгийг гаргуулан Ү.Ч ХХКомпанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 1 725 020 төгрөг, хариуцагч  байгууллагаас төлсөн 1 235 890 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, У.Ш ХХКомпаниас 1 235 890 /нэг сая хоёр зуун гучин таван мянга найман зуун ерэн/  төгрөгийг гаргуулан Ү.Ч ХХКомпанид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.