Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-03-26
Дугаар 718
Хэргийн индекс 183/2018/03183/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч м ххк
Хариуцагч н ххк
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: М ХХК нь гүйцэтгэх захирлаар иргэн Л.Лхагвадоржийг 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллуулж байсан бөгөөд улмаар Л.Л нь ажиллаж байх хугацаандаа иргэн Э.Н хуйвалдан Номин тав трейдХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан байна. Улмаар тус мөнгийг Э.Нарангэрэлийг захиран зарцуулсан талаар шүүхэд тайлбар өгч байсан байх ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Н ХХК-д 22.135.254 төгрөгийг хувь тэнцүүлэн иргэн Л.Л, Э.Н нар төлөхөөр 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гарсан байна. Тус шүүх хуралд М ХХК-ийг хариуцагчаар татаагүй байна. Мөн шийдвэрт барьцааны гэрээнд заагдсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1301000814 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №170103625 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэрэг хөрөнгөөр дээрх нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэр гарсныг М ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгө битүүмжлэх үед мэдсэн бөгөөд бараа материал худалдан авах болон барьцааны гэрээ хийгдсэн асуудлыг манай компани урьд өмнө мэдээгүй ба оролцоогүй бөгөөд мөнгийг Э.Нарангэрэл, Л.Лхагвадорж нар хувьдаа захиран зарцуулсан байна. Мөн манай компанид Э.Нарангэрэл гэх менежер ажилладаггүй болно. Номин тав трейдХХК-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 29-нйи өдрийн барьцааны гэрээгээр манай компанийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах улсын бүртгэлийн Ү-1301000814 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №170103625 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэргийг барьцаалсан байх ба энэхүү барьцааны гэрээг манай компани байгуулаагүй болно. Мөн энэхүү барьцаа хийгдсэн талаар Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэлээс эд хөрөнгө битүүмжлэх үед мэдэж, улмаар тус аймгийн бүртгэлийн хэлтсээс лавлагаа хүсэхэд барьцаа хөрөнгө бүртгэгдээгүй талаар 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №43-37521 тоот лавлагаа гарч ирсэн болно. Улмаар тус барьцааны гэрээнд дурдсан манай эзэмшлийн газрын гэрчилгээ 2017 онд эх хувиараа олдохгүй байсан тул манай компани шинээр тус газартаа гэрчилгээ гаргуулахад 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэгж талбарын 170103625 дугаартай, 458 м.кв газрын гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын газрын алба гаргаж өгсөн. Хэрэв энэ үед барьцаанд байсан бол бидэнд уг газарт шинээр гэрчилгээ олгогдохгүй байсан. Бидний зүгээс дээрх барьцааны гэрээ хийгдсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан бөгөөд Л.Лхагвадорж нь барьцааны гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд компанийн дүрмээр Б.Энхцацрал хувьцаа эзэмшигч билээ. Гэтэл барьцааны гэрээг төлөөлөгч Э.Нарангэрэл гэж байгуулсан бөгөөд компанийн зүгээс Э.Нарангэрэлд барьцааны гэрээ хийх итгэмжлэл олгоогүй болно. Барьцааны гэрээг хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан байх ба улмаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг нь гэрээ хууль бус гэдгийг илчилж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ, мөн хуулийн 156.3-т энэ хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн газар эзэмших эрх барьцаалсан бол газрын албанаас зохих зөвшөөрөл авах ёстой байсан зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл тул Макс плюсХХК-ийг төлөөлөн Э.Нарангэрэл болон Номин тав трейдХХК-тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-1301000814 дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах 218.2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №170103625 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 458 м.кв газар зэрэг М ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.