Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-15
Дугаар 184/ШШ2019/01266
Хэргийн индекс 184/2019/01012/И
Шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Хаянхярваагийн Оюунжаргал
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч Б.Н
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т овогт Б.Э /регистрийн дугаар: /, Н овогт Б.Н /регистрийн дугаар: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар ... оны ... дүгээр сарын ...-нд төрсөн охин Н.Сг эх Б.Эгийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдсугай.  

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар  Б.Э, Б.Н нар нь гэрлэлтээ цуцлуулсан ч энэ хуулийн 26.2 дах хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

       

            5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор зохигч нарын гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн газарт хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.