Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-04-30
Дугаар 1216
Хэргийн индекс 102/2018/02999/и
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Хонгорын Энхзаяа
Нэхэмжлэгч Х.Б
Хариуцагч О.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Тоёота креста маркийн 36-97 УНТ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч Х.Б өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч О.М даалгасугай

 

2.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Б 1,761,309 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч О.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,800 төгрөгийг, хариуцагч О.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,358 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг, улсын төсвөөс 8,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Б олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.