Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-10
Дугаар 1351
Хэргийн индекс 102/2018/03565/и
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Хонгорын Энхзаяа
Нэхэмжлэгч Л.Э Ош ХХК
Хариуцагч Т ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК-иас 75,732,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ош ХХК-д олгож, Ош ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,940,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК-иас 46,312,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Э олгож, үлдэх 17,062,500 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Т ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн дугаар хороо, үйлдвэрийн баруун хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай, дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-ийн нэхэмжлэгч Л.Э холбогдуулан гаргасан талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Т ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн  дугаар хороо, үйлдвэрийн баруун  хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай, дугаартай газрын гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ош ХХК-ийн төлсөн 724,510 төгрөгийг, нэхэмжлэгч Л.Э төлсөн 545,025 төгрөгийг, хариуцагч Т ХХК-ийн төлсөн 390,650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 536,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ош ХХК-д, 459,712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Э тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.07.31 1425 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Тогтохын Туяа О Ш”- ХХК Т”-ХХК