Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-17
Дугаар 102/ШШ2019/01463
Хэргийн индекс 102/2017/02485/и
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Шонхойн Оюунтуул
Нэхэмжлэгч Н.Б ХХК нар
Хариуцагч Х.М ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хангай миллс ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 2.614.553.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номгон буудай ХХК-д 1.158.578.000 төгрөг, Сэлэнгийн тариалан ХХК-д 975.000.000 төгрөг, Гацуурт ХХК-д 480.975.000 төгрөг тус тус олгосугай.

 

2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Номгон буудай ХХК, Сэлэнгийн тариалан ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ биелүүлгүйгээс учирсан хохирол нийт 1.122.930.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Хангай миллс ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.182.600 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилөн төлсөн 5.930.550 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13.230.715 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. 2018 оны 04 сарын 09-ны өдрийн 05085 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамж нь, 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 2928 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамжийн 5 дахь заалт нь тус тус шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хуулийн хүчин төгөлдөр болохыг, 2018 оны 11 сарын 01-ны өдрийн 14675 дугаар тус шүүхийн Шүүгчийн захирамж нь энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тус тус дурьсдугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.