Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-08
Дугаар 1308
Хэргийн индекс 102/2018/4557/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Занагийн Доржнамжин
Нэхэмжлэгч Ж.Б
Хариуцагч Ц.Т
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 175 дугаар зүйлийн 175.1, 535 дугаар зүйлийн 535.1-т заасныг баримтлан Ц.Таас 18 600 000 /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 400 000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөг, Ц.Тын К бтай 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Ж.Бын эзэмшлээс Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 52,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ж.Бын төлсөн 539 000 төгрөг, К б ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Таас 250 950 /хоёр зуун тавин мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ж.Бт, Ж.Баас 70 200 /далан мянга хоёр зуун /төгрөгийг гаргуулан К бны эрх хүлээн авагчид тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         З.ДОРЖНАМЖИН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.