Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-04-01
Дугаар 102/ШШ2019/00895
Хэргийн индекс 102/2017/02404/и
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч ИССМ ХХК
Хариуцагч ВАТТ ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ВАТТ ХХК-иас 2.780.666.455 /хоёр тэрбум долоон зуун наян сая зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ИССМ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.067.474.017 /арван хоёр тэрбум жаран долоон сая дөрвөн зуун далан дөрвөн мянга арван долоо/ төгрөг гаргуулах хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилчдын кэмп барих өмчлөх ашиглах шилжүүлэх гэрээний гэрээний 6.2, 6.3, 6.4 дэх заалт, 37.5(а), 37.8(а), Хавсралт 10-ын IV(а) заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх гэрээний 1.1-т заасан Түрээс гэсэн тодорхойлолт, гэрээний үнэ гэсэн тодорхойлолт, гэрээний 6.5 дахь заалт, Гэрээний хавсралт 9-ийн нэг кэмпийн түрээс 10.093.614.525 төгрөг гэсэн заалт, Хавсралт 10-ын худалдан авалтын үнэ Д1 гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсэг болон илүү төлсөн төлбөр 3.075.852.289 төгрөг 24 мөнгө /гурван тэрбум далан таван сая найман зуун тавин хоёр мөнгө хоёр зуун наян есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/-ийг буцаан гаргуулахыг хүссэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.557.400 төгрөгөөс 74.398.652 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.962.982 төгрөгөөс 16.177.611 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 158.748 төгрөг, хариуцагчийн илүү төлсөн 5.785.371 төгрөгийг тус тус Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж, зохигчдод буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14.061.282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 140.400 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан төлөгдөөгүй байгаа шинжээчийн зардал 15.000.000 төгрөгийн 9.319.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 5.680.800 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.МӨНХЦЭЦЭГ

 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.04.06 102/ШШ2017/00973 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг Д.Батжаргал Я.Оюунчимэг
2017.08.01 102/ШШ2017/02156 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг О.Билгүүн
2017.08.01 102/ШШ2017/02155 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг С.Мөнхбат
2019.01.30 102/ШШ2019/00366 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг Л.Э ХЦГ ХХК
2019.02.27 102/ШШ2019/00607 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг Ч.А Ц.Д
2019.03.22 102/ШШ2019/00799 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг ЧН ОНӨААТҮГ УБЦТС ТӨХК
2019.03.27 102/ШШ2019/00826 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг МХ ХХК БСЦ БСБ
2019.03.27 102/ШШ2019/00829 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг Л.Г УБТЗ
2019.04.01 102/ШШ2019/00895 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг ИССМ ХХК ВАТТ ХХК
2019.04.03 102/ШШ2019/00927 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг Н.Э ХЦГ ХХК
2019.04.15 102/ШШ2019/01053 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг Г.С Б.О