Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-04-25
Дугаар 1181
Хэргийн индекс 102/2018/00168/и
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Занагийн Доржнамжин
Нэхэмжлэгч К б
Хариуцагч Ч-Э ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан К.б ХХКомпанийн Ч-Э ХХКомпанитай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 1 073 412 513 /нэг тэр бум далан гурван сая дөрвөн зуун арван хоёр мянга таван зуун арван гурван/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан К.б ХХКомпани Ч-Э ХХКомпанийн хооронд 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээ болон К.б ХХКомпани болон МХХКомпанийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хийгдсэн 09/15 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр хотхоны Ц.Чинбатын өмчлөлийн 48-Д байрны 1 тоотод байрлах, 767 метр квадрат талбайтай орон сууцанд холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх Тэнгэр хотхоны С.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн 46-В байрны 1, 2, 3 тоотод байрлах авто зогсоолуудад холбогдох хэсэг нь тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдсугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Ч-Э ХХКомпаниас 737 600 000 /долоон зуун гучин долоон сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан К.б ХХКомпанид олгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан К.б ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 911 114 төгрөг, Ч-Э ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 457 950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Чинбатын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Мөнгөнцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, К.б ХХКомпаниас 4 598 350 төгрөгийг гаргуулан 4 457 950 төгрөгийг Ч-Э ХХКомпанид, 70 200 төгрөгийг Ц.Чинбатад, 70 200 төгрөгийг С.Мөнгөнцэцэгт тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         З.ДОРЖНАМЖИН

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.19 1157 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Азуйсэдийн Мөнхзул КБ ХХК Ч Э ХХК, М ХХК