Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-22
Дугаар 350
Хэргийн индекс 130/2019/0274/И
Шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Кадирбекийн Бүлдирген
Нэхэмжлэгч Х.Р
Хариуцагч Төрийн байгууллага
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 43 дугаар зүйлийн 43.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг тус тус баримтлан Х.Ры Б аймгийн Засаг даргын тамгын газрын С хэлтэс болон Б сумын Ерөнхий боловсролын сургуулиас тэтгэврийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн зөрүү болох 2532408 төгрөг, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 1627758 төгрөг,бүгд 4160166 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосусгай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Ры энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.07.03 034 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Солтанмуратын Өмирбек Х.Р Төрийн байгууллага