Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-07-19
Дугаар 184/ШШ2019/01889
Хэргийн индекс 184/2019/03901/И
Шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмэндэлгэрийн Батсүх
Нэхэмжлэгч М.Э
Хариуцагч НШШГГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                    ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ийн хариуцагч НШШГГ холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Баянхошууны  дүгээр гудамж,  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газрыг үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид  төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БАТСҮХ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.