Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-07-05
Дугаар 181/ШШ2019/01511
Хэргийн индекс 181/2019/00983/И
Шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чимэдцэрэнгийн Ичинхорлоо
Нэхэмжлэгч Т.М
Хариуцагч Н.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Өвлөх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нотариатч Н.А-ийн 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн Өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                                   

      

ДАРГАЛАГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.