Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-08-02
Дугаар 308
Хэргийн индекс 152/2017/00565/и
Шүүх Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Пүрэвсүрэнгийн Болор
Нэхэмжлэгч Б.Ц
Хариуцагч Т.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С овогтой Б-ийн Ц, Т овогтой Т-ын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хөдөр төрсөн хүү Ц-ын Э-ийг эцэг Ц-ын асрамжид үлдээсүгэй.

      3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.6, 129.8, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч Ц-ээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хөрөнгө буюу 36.500.000 /гучин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 102.000.000 /нэг зуун хоёр сая/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Б-ийн “Нэр төр сэргээлгэх, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 3.000.000 төгрөг гаргуулах, Мобикомын дараа төлбөрт 99059219, 99058128 дугааруудыг Б-ийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    6. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3-т заасныг баримтлан хариуцагч Б-ийн 3.920.000 /гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хувцас эд зүйл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1.480.000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг нэхэмжлэгч Ц хүлээлгэж өгч, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг биелүүлснийг баталсугай.

      7. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х, Ү нарын гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг буюу тус бүр 20.000.000 /хорин сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

     8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц-д олгох, хариуцагч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.125.750 /нэг сая нэг зуун хорин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц-ээс 379.080 /гурван зуун далан есөн мянга ная/ төгрөг гаргуулж хариуцагч Б-д олгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хулан, Ү нарын тус бүр төлсөн 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.  

     10. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  П.БОЛОР

                                                   ШҮҮГЧИД                                    Н.ГЭРЭЛТУЯА

                                                                                                        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.22 31 Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дагвын Жамбалсүрэн Б.Ц Т.Б