Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-07-03
Дугаар 502
Хэргийн индекс 138/2019/0458/и
Шүүх Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмээгийн Байгалмаа
Нэхэмжлэгч Г.Э
Хариуцагч Ө.Н
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

          1.  Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 зааснаар Шарайд овогт Ө.Н-аас 270 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 820 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Н.З нь 2 660 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80 390 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж улсын орлогоос 57 510 төгрөгийг, хариуцагч Ө.Нгаас 8750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгосугай. 

   

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАЙГАЛМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.