Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-24
Дугаар 1224
Хэргийн индекс 183/2019/00671/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч Д ХХК
Хариуцагч О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч Д ББСБХХК-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Иргэн Д.О нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагатай 000002531 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 72.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113/11 тоот хаягт байрлах, Ү-2204094812 тоот улсын бүртгэлийн дугаартай, 459.96 м.кв хувийн сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, зээлийн гэрээний 6.2-д зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлөхийн зэрэгцээ нэмэгдүүлсэн хүү, гарсан хохирол, зардлыг нэмж төлнө гэж тус тус заажээ. Гэвч хариуцагч Д.Отгонхорлоо нь зээлийн гэрээний үүрэгт ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 72.000.000 төгрөг, хүү 14.760.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.958.000 төгрөг, нийт 89.712.000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна. Иймд хариуцагч Д.О зээлийн гэрээний үүрэгт нийт 89.712.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.