Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-24
Дугаар 1222
Хэргийн индекс 183/2019/01475/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч Ш
Хариуцагч М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие Г.Мөнх-Оргилтой 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр анх танилцаж байсан. Үүнээс хойш 2013 оны 08 дугаар сараас эхлэн хамтран амьдрахаар болсон. 2013 оны 10 дугаар сард жирэмсэн болсон бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүү М.И төрүүлсэн. Бид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэж гэр бүл болсон. Гэвч 2018 оны 06 дугаар сараас эхлэн Г.М  нь таксинд явахдаа Нямка гэх охинтой танилцаад уулзаж эхэлсэн. Тухайн үед гэр бүлээ цуцлах тухай өргөдөл өгсөн боловч Г.М нь цуцлуулахгүй гээд байсан тул цуцлуулж чадаагүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сараас тусдаа 3 сарын хугацаанд амьдарч эхэлсэн хугацаанд Г.Мөнх-Оргил нь Нямка гэх охинтой хамт амьдарч байсан. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс Г.Мөнх-Оргил гэр бүлээ сонгож байна гээд буцаж хамтран амьдрах болсон. Гэсэн хэдий ч одоо хүртэл Нямка гэх охинтой байнга харилцдаг ба намайг 4-5 удаа зодож биед гэмтэл учруулж байсан. Нэг нэгнийгээ хайрлах хайр сэтгэл байхгүй, нэгэнт хөрч хөндийрөн, өөр хүнтэй болсон тул Г.Мөнх-Оргилтой цаашид амьдрах нь ямар ч утгагүй, цаашлаад миний амь насанд заналхийлж байгаа тул гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Г.Мөнх-Оргил нь үр хүүхэд, гэр бүлдээ анхаарал хандуулдаггүй, эр нөхрийн болон эцэг хүнийхээ үүргийг ухамсарлалгүй удаа дараа хүүхдийнхээ хажууд зодсон, догшин авирлаж миний гар утсыг хүртэл эвдэлсэн байдаг. Тиймээс Г.М нь хүүхэддээ анхаарал, халамж тавьж чадахгүй гэж үзэж байгаа бөгөөд цаашид хамт байх нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх боломжтой байх тул хүү М.И өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.