Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-22
Дугаар 1212
Хэргийн индекс 183/2018/01437/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч ХХК
Хариуцагч Д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дэмиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар Х ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.7 дахь хэсэгт заасны дагуу Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж, Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Ц.Д олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Ц.Долгор нь Хадгаламж банктай 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 574 дугаартай зээлийн гэрээг байгуулан 600.000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 50000 төгрөг төлсөн бөгөөд өөр төлөлт огт хийгээгүй байдаг. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 550.000 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1.467.840 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 461.591 төгрөг, нийт зээл, хүүний үллдэгдэл 1.479.431 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь Хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу Хадгаламж банкнаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өөрөө авч цааш нь захиран зарцуулсан байдаг. Иймд хариуцагч Ц.Долгороос зээлийн гэрээний үүрэгт нийт 2.479.431 төгрөгийг гаргуулж, Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож өгнө үү. Зээл олгох хүсэлтэд энэ хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичигдсэн байдаг. Энгийн хүн танихгүй хүний мэдээллийг шууд аваад бичих боломжгүй. Тэгэхээр энэхүү зээлийн харилцаанд Ц.Д гэх хүн оролцсон байх боломжтой гэв.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.