Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-14
Дугаар 1169
Хэргийн индекс 101/2014/04256/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч М
Хариуцагч Ч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч Ч УТҮГ шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Ч нь XIX зууны сүүлч XX зууны эхэн үед баригдсан Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдолөх дурсгал болох Ч хадгалан хамгаалах, судлан сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага болно. Чойжин ламын сүм музей нь түүх, соёлын үнэ цэнийнхээ хувьд Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоол, 2008 оны 175 дугаар тогтоолуудаар батлагдсан Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт-ын улсан хамгаалалтанд байх цогцолбор юм. Тиймээс Чойжин ламын сүм музей нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл болох тул Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсийг 2 га хэмжээтэй байхаар тогтоосон. НИТХурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 180 дугаар тогтоолоор эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалтад орсон ба Нийслэлийн Засаг даргын 781 дүгээр захирамжаар 2 га газрыг музейн зориулалтаар эзэмших эрх олгосон. Ч ХХК-иас анх санал гаргаж музейн тухайн үеийн удирдлага 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг тус компанитай байгуулснаар эзэмшил газрын хойт талын 800 м.кв талбай бүхий хэсгийг дээрх компани өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Ийнхүү музейн хамгаалалтын бүс дэх газрыг гадны байгууллагад автомашины зогсоол хэлбэрээр ашиглуулах нь үндсэн үзмэрийн дансанд бүртгэлтэй хашааны хойт талын хэсгийн хадгалалт хамгаалалтын хэвийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа, цаашид эвдрэл гэмтэл учруулж болзошгүй байх тул хамтран ажиллах гэрээг цуцлахаар 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 31 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж газар чөлөөлж өгөхийг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй болно. Иймд хамтран ажиллах гэрээ нь тодорхой бус хугацаатай байх ба Ч ХХК 800 м.кв талбайг өөрийн автомашины зогсоол хэлбэрээр ашиглахаар зааснаас үзвэл эд хөрөнгө буюу газар хөлслөх, түрээсний гэрээний харилцаа үүссэн, гэрээнд заасан зориулалтаар цаашид Чоно ХХК-д автомашины зориулалтаар газрыг ашиглуулах нь хэрмэн хашаанд эвдрэл гэмтэл учруулж болзошгүй байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.2-т зааснаар гэрээг дуусгавар болсонд тооцож, газрыг чөлөөлж өгөхийг Ч ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.