Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-08-19
Дугаар 184/ШШ2019/02047
Хэргийн индекс 184/2019/01807/И
Шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Нямсүрэн
Нэхэмжлэгч К ХХК
Хариуцагч М Э ХХК
Гуравдагч этгээд 0
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 66,220,308.62 /жаран зургаан сая хоёр зуун хорин мянга гурван зуун найм төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “М” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү2204066256 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №0003768340 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай, 51.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2201040289 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000364227 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 гудамж, 46 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай авто машины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай, газар өмчлөх эрхийн гэрчилгээ №000305561, Улсын бүртгэлийн дугаар Г-2201027568 өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 489,051 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.