Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-06-20
Дугаар 1435
Хэргийн индекс 183/2019/01742/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч М
Хариуцагч Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие А.Г 2009 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарч 2012 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр бидний дундаас хүү Г.Т төрсөн. Бид 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2012 оноос бид хоёр Р харш хотхонд амьдарч, амьдрах хугацаандаа нөхөр маань хувийн бизнестэй болж, би нялх хүүгээ харан сайхан амьдарч байсан боловч манай нөхрийн эрхэлж байсан бизнес нь бүтэлгүйтэн 2015 оноос гэртээ суух болж, би ажил хийж эхэлсэн. Нөхөр 2016 онд амьдарлаа дээшлүүлнэ гэж европ руу явсан боловч 2017 онд Монголдоо буцан ирсэн. Ирээд Монголд амьдрах боломжгүй гэж үзэн 2018 онд Солонгос улсыг зорьсон. Солонгост очоод тухайн үедээ байнга утсаар ярьж, мөнгө явуулдаг байсан ч сүүлийн 8 сар огт холбоо барихгүй байж байгаад саяхан холбоо бариад надтай цаашид хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлсэн. Энэ үгийг сонсоод надад гайхах, гомдох зэрэгцэн хүчтэй шоконд орсон. Хамт амьдрах он жилүүдэд миний үнэнчээр хайрлан халамжилж ирсэн хайр сэтгэлийг минь хөсөрдүүлсэнд их гомдож байна. Миний олж мэдсэнээр нөхөр маань өөр амьдрал зохиож байгаа гэсэн. Бид хоёр нэгэнт эвлэрэх боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Т өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Эцгээс нь хүүдийн тэтгэлэг гаргуулахгүй бөгөөд бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй болно гэв.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.