Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-06-19
Дугаар 1424
Хэргийн индекс 183/2019/01248/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч Г ХХК
Хариуцагч Э ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Э ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Э ХХК-ийн Э С блокын техникийн давхрын өргөтгөлийн металл дам нурууны ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын нийт хөлсийг 26.146.200 төгрөгөөр тохиролцсон бөгөөд урьдчилгаа төлбөрт 15.687.000 төгрөгийг хүлээн авсан. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хоёр талаас тооцоо нийлэх акт үйлдэж, үлдэгдэл төлбөр 10.459.200 төгрөгийг баталгаажуулсан. Улмаар хариуцагч байгууллагад албан тоот хүргүүлэн төлбөрийг 14 хоногийн дотор шилжүүлэхийг шаардсан шаардлагыг биелүүлээгүй бол гэрээний 6.6-д зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх болохоо мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч тал үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч Э ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл болох 10.459.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.