Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-06-14
Дугаар 1387
Хэргийн индекс 183/2019/01280/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч Б ХХК
Хариуцагч О ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай компани нь О ХХК-тай №30/18 тоот дугаар бүхий 128.781.880 төгрөгийн дүнтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, №31/18 тоот дугаар бүхий 160.309.874 төгрөгийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан билээ. ОХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан болон Д.Г захиралтай амаар тохиролцож хийсэн нэмэлт засварын ажлын хөлсний нийт дүн 206.206.021 төгрөг болсон ба үүнээс 112.092.962 төгрөгийг манай компани авсан. О ХХК-д 143.325.280 төгрөгийн материал нийлүүлсэн ба үүнээс 77.269.128 төгрөгийг авсан. Ажлын хөлсний 94.113.059 төгрөг, материалын үлдэгдэл төлбөр болох 66.056.152 төгрөг, нийт 160.166.211 төгрөгийг одоо болтол авч чадаагүй байна. Барилгын засварыг хийж гүйцэтгэх хугацаа нь гэрээнд зааснаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-н бөдөр хүртэл 70 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч зарим хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээнд заасан хугацаанд засварын ажлыг дуусгах боломжгүй болсон. Ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгасан боловч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албан бичгээр ажил дууссан тухай захиалагч талд мэдэгдсэн. Ажлаа хүлээлцэе гэж олон удаа утсаар болон уулзаж хэлж байж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариу албан бичиг ирсэн. Албан бичигт дурдсан ажлуудыг хийж гүйцэтгээд хүлээлгэж өгсөн ба ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа хоёр тал хамтран хэмжилт хийж, ажлын хөлсний тооцоогоо гаргая гэсэн боловч тодорхойгүй шалтгааны улмаас хэмжилт хийхгүй байсан. Оргил рашаан сувилалХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нийт ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний дүн болох 160.309.874 төгрөгөөр тооцож тооцоо хийх тухай албан бичиг ирсэн. Уг бичигт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй алданги гэж 19.768.934 төгрөг тооцсон байсан. Манай компанийн зүгээс алданги гэх 19.768.934 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан талаарх тооцоогоо өгнө үү, хоёр талаасаа хамтран хэмжилт хийж, ажлын хөлсний нийт тооцоогоо гаргая гэсэн хүсэлтээ дахин тавьсан. Удаа дараа утсаар ярих, албан бичиг өгөх, уулзаж хэмжилт хийх талаар хүсэлт тавьсны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хоёр талаасаа комисс гарч засварын ажил хийсэн барилгуудыг хэмжсэн. Хэмжсэн хэмжилтээ хамтарч бодох хэрэгтэй гэж хэлсэн боловч Оргил рашаан сувилалХХК-ийн инженер өөрөө бодож ажлын хөлсний дүнг 146.228.604 гэж тооцоо гаргасан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэмжсэн талбайгаа хамтарч бодож ажлын хөлсний дүнг 183.542.021 төгрөг гэж тооцож гаргасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй боловч Д.Г захиралтай амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний дүн 22.664.000 төгрөг болсон. Нийт ажлын хөлсний дүн 206.206.021 төгрөг болсон. Гэвч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Оргил рашаан сувилалХХК-иас ирүүлсэн тооцоонд ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний дүн болох 160.309.874 төгрөг, нэмэлт ажлын дүнг 3.311.000 төгрөг, нийт 163.620.874 төгрөгний ажлын хөлсний дүн гаргасан байсан. Алданги гэж хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй 19.768.934 төгрөгийг ажлын хөлснөөс хасч тооцсон байсан. Манай компанийн зүгээс удаа дараа албан бичиг өгөх, уулзах зэрэг арга хэмжээ авч байсан бөгөөд ажлын хөлсийг хоёр талаасаа хамтарч бодож гаргасны дагуу 183.542.021 төгрөг, нэмэлт ажлын хөлс болох 22.664.000 төгрөг, нийт 206.206.021 төгрөгийг бүтнээр нь олгож өгнө үү гэж хүссэн албан бичиг өгсөн. Мөн засварын ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй болсон шалтгаанууд тайлбарлаж алданги тооцохгүй байх үндэслэлтэй талаар хэлж байсан. Дараах шалтгааны улмаас засварын ажил удааширч гэрээнд заасан хугацаанд дуусгаагүй болно. Үүнд: 1. Гал тогоо, оффисын барилга, соёлын төвийн барилгын хуучин фасадыг шинэчлэх үед тооцоолсноос илүү их эвдрэлтэй байж, хуучин шаврыг хуулж авах, шинээр сэргээн шавардах зэрэгт тооцоолсноос илүү их цаг зарцуулсан. 2. Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй 8 төрлийн нэмэлт ажлуудыг О ХХК-ийн захирал Д.Г тухайн үед амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн. 3. 2018 оны зун бороо ихтэй байсан тул бороо орж байх үед болон бороо орж дуссаны дараа ажил хийх боломжгүй сул зогсол их байсан. Бороо орсны дараа засварын ажил гүйцэтгэж буй тухайн ханыг бүрэн хатааж байж засварын ажил үргэлжилдэг тул цаг их алдсан. 6 дугаар сараас 8 дугаар сарын 03-ныг хүртэл нийт 34 өдөр их, бага хэмжээний бороо орсон байна. Ажил гүйцэтгэх гэрээний 1.3-т байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр алдагдсан хоногийг ажил гүйцэтгэх гэрээнд оруулан тооцохгүй гэсэн заалт байгаа. 4. Хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан тоо хэмжээнээс их байсан учраас ажил гүйцэтгэх хугацаа уртасхад нөлөөлсөн. Жишээ нь: анх ажил гүйцэтгэх гэрээ хийх үед хөөсөнцөртэй фасад иж бүрнээр нь хийх ажил 5550 м.кв байсан бол ажил дууссаны дараа хэмжихэд 6302 м.кв болж нэмэгдсэн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Оргил рашаан сувилалХХК-иас дахин тооцоо явуулсан. Уг тооцоонд ажлын хөлсний тооцоог хэмжилтээр гарсан 183.542.021 төгрөг, нэмэлт ажлын хөлсийг 3.311.000 төгрөг, нийт 186.853.021 төгрөг гэж тооцсон. Гэрээний дагуу тооцсон алданги 19.768.934 төгрөг хэвээрээ байсан. Манай компанийн зүгээс О ХХК-д дахин албан бичиг явуулж нэмэлт ажлын хөлсний тооцоог бүрэн оруулж өгөх, алдангийг тооцохгүй байхыг хүссэн боловч 2019 оны 03 дугааар сарын 18-ны өдөр Оргил рашаан сувилалХХК-иас ирсэн албан бичигт 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тооцоогоор ажлын хөлсийг тооцно гэж хариу ирсэн. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр материалын урьдчилгаа төлбөр болох 77.269.128 төгрөг төлсөн. Материалын үлдэгдэл төлбөр болох 66.056.152 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа. Манайд өгсөн албан бичиг болгондоо дээрх төлбөрийг төлөхөд бэлэн гэдэг боловч одоо болтол төлөхгүй байгаа. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.3-т заасны дагуу 3 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан. Иймд дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 71.449.059 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдаагүй боловч Д.Г захиралтай амаар тохиролцож хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлсний дүн 22.664.000 төгрөг, материалын үлдэгдэл төлбөр болох 66.056.152 төгрөг, материалын төлбөрөө хугацаандаа төлөөгүй алданги 33.028.076 төгрөг, нийт 193.197.287 төгрөгийг О ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.