Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-06-14
Дугаар 1345
Хэргийн индекс 183/2019/00994/и
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр
Нэхэмжлэгч Т ХХК
Хариуцагч Д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бэлэглэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь иргэн Н.Д 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №2017/165 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 52.865.600 төгрөгийн үнэ бүхий 35720 литр дизель түлшийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ачилт хийж хүлээлгэн өгсөн болно. Гэрээний 6.5-д зааснаар худалдан авагч тал ачилт хийгдсэнээс хойш 15 хоногийн дотор буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол гэрээний 4.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар тооцон худалдагч талд худалдан авагч алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон болно. Худалдан авагч тал 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 11 удаагийн үйлдлээр 35.020.000 төгрөг төлсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5.790.000 төгрөгийн дизель түлшийг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал үндсэн төлбөрөөс төлөлт хийгдэх хүртэлх хугацаа бүрт төлөгдөөгүй үнийн дүнгийн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нь тооцоолсон хоногийн 0.5 хувийн алдангийн нийт хэмжээ нь 79.229.728 төгрөг болж байгаа ба үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцүүлэн тооцоход 26.432.800 төгрөг болж байгаа болно. Иймд дизель түлш худалдсны үлдэгдэл төлбөр 12.055.600 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 26.432.800 төгрөг, нийт 38.488.400 төгрөгийг хариуцагч Н.Д гаргуулж өгнө үү. Н.Д нь өөрөө шатахууны агуулахад ажилладаг тул түлш, шатахуун хямд үнээр аваад өөр компанид арай үнэтэй борлуулдаг. Энэ маягаараа манайхаас түлш аваад Ө ХХК-д түлш худалдаж, дундаас нь мөнгө олох бодолтой авсан юм шиг байгаа юм. Тэрнээс манай компани нь Өнөр-АмьдралХХК-тай холбогдож ямар нэгэн гэрээ байгуулсан түүх байхгүй гэв.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.