Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-08-14
Дугаар 184/ШШ2018/02028
Хэргийн индекс 184/2019/02132/И
Шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жигжидийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч П.Г
Хариуцагч Б.Т
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар П.Г, Б.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 10-р сарын 5-ны өдөр төрсөн хүү Т.А, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Т.А нарыг эх П.Гийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 10-р сарын 05-ны өдөр хүү Т.А, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин Т.А нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Тар тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчиййн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тас улсын тэмдэгтийн хураамж 233,054 төгрөг гаргуулж үүнээс 184,000 төгрөгийг нэхэмжлэгч П.Гт олгож, үлдэх 49,054 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
  5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.