Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-07-30
Дугаар 167
Хэргийн индекс 137/2019/0171/И
Шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх
Шүүгч Батжаргалын Нармандах
Нэхэмжлэгч У.Ц
Хариуцагч -
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт У.Ц-г Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам”нэгдэлд 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдлийн 1-р бригадад эрчимт тэжээлийн цэгт санитерчин, 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Гэрэлт зам” нэгдлийн Жавхлант хэсэгт тэмээчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч У.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.