Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-09-06
Дугаар 247
Хэргийн индекс 136/2019/00162/и
Шүүх Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Гэндэнгийн Алгирмаа
Нэхэмжлэгч Б.Баярбямба
Хариуцагч Э.Ганхөлөг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

 

           1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар хариуцагч Э.Ганхөлөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Б.Баярбямбад олгож, 1 040 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Б.Оюунд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.            

    

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ганхөлөгөөс улсын тэмдэгтийн хураамж 285 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Баярбямбад олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.