Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-09-13
Дугаар 184/ШШ2019/02748
Хэргийн индекс 184/2019/01935/И
Шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жигжидийн Лхагвасүрэн
Нэхэмжлэгч Ж
Хариуцагч О.А, М.А
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А, М. А нараас 103,181,095 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А, М.А нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг 14-р хороо, 1 хороолол 12 байр 30 тоот, улсын бүртгэлийн Ү-2201005319 дугаарт бүртгэлтэй 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, баянголын ам, нэгж талбарын 18627316458344 дугаартай, газар эзэмших эрхийн №000583716 дугаар гэрчилгээтэй, 329 м.кв, мөн хаягт байрлах нэгж талбарын 18627316442317 дугаартай, газар эзэмших эрхийн №000583713 дугаар гэрчилгээтэй, 622 м.кв, мөн хаягт байрлах нэгж талбарын 18627316422354 дугаартай, газар эзэмших эрхийн №000583714 дугаар гэрчилгээтэй, 605 м.кв зуслангийн газруудын үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.А, М.А нараас улсын тэмдэгтийн хураамж 673,855 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.