Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-07-01
Дугаар 01926
Хэргийн индекс 101/2017/03595/И
Шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Төмөрбаатарын Ганчимэг
Нэхэмжлэгч С.Ч
Хариуцагч Т.Ж
Гуравдагч этгээд Ж.М
Маргааны төрөл Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 000 дугаар хороо, Гачуурт төвийн 000 тоотод байрлах 00000000000000 нэгж талбарын дугаар бүхий нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газрыг Т.Жын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Хариуцагч Т.Ж/РД: /-аас шинжээчийн зардал 924,000 төгрөгийг Хөрөнгийн үнэлгээний төслийн Лэнд ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банк дахь 0000000000 тоот дансанд тушаахыг үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.11.03 210/МА2017/02294 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Шаравын Оюунханд С.Ч Т.Ж