Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-04-17
Дугаар 00462
Хэргийн индекс 142/2019/00361/и
Шүүх Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балдангомбын Хишигдаваа
Нэхэмжлэгч Х банк Орхон салбар
Хариуцагч З.Л, Ж.Х нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д заасныг баримтлан Х банкны Орхон салбар Г тооцооны төв, З.Л, Ж.Х нарын хооронд  байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ЗГ201843359238 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласугай. 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч З.Л, Ж.Х нараас тус бүр 819 911,90 төгрөг гаргуулан Х банкны Орхон салбар Г тооцооны төвд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41 190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 20 595 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Орхон салбар Г тооцооны төвд олгосугай.  

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.