Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2019-09-11
Дугаар 371
Хэргийн индекс 139/2019/00368/И
Шүүх Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Гүнбаярын Баярдаваа
Нэхэмжлэгч Х банк
Хариуцагч Б.Н Л.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Н, Л.Б  нарт холбогдох ХХХК-н Дундговь салбарын нэхэмжлэлтэй зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, улсын тэмдэгтийн хураамж нийт   8865640, 06 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Б.Н, Л.Бурмаа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 156800 /нэг зуун тавин зургаан мянга найман зуун/ төгрөгөөс  78400 /далан найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогоос,  78400 /далан найман мянга дөрвөн зуун/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                           Г.Б

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.