Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-06-21
Дугаар 181/ШШ2019/01418
Хэргийн индекс 181/2019/01119/И
Шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Ш.Б Б.У
Хариуцагч Х Х Б ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ш.Б, Б.У нарын Х Х Б ХХК-ийн Дорнод салбартай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус гэрээний 10.2.6-д зааснаар цуцлаж,  Ш.Б, Б.У нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15 857 022,27 төгрөг, үндсэн хүү 8 631 534,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577 900,80 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 25 073 957,28 төгрөгийг гаргуулан, Х Х Б ХХК-д олгож, сөрөг шаардлагын 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 44 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөг, хариуцагчийн төлсөн /287 820+70 200/ 358 020 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөгийг, нэхэмжлэгч нараас /283 320+70 200/ 353 520 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч, хариуцагч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.