Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-07-25
Дугаар 142/ШШ2019/00937
Хэргийн индекс 142/2019/00938/И
Шүүх Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Ариунцэцэг
Нэхэмжлэгч Хаан банк
Хариуцагч О нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1., 242 дугаар зүйлийн 242.3., 242.11., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан Х банк ХХК, зээлдэгч Д.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Г нарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ2017 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.О,  Л.Г нараас 13 414 146.44 /арван гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга нэг зуун дөчин зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 225 020.74 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О,  Л.Г нараас 225 020.74  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-ний Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.