Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-06-14
Дугаар 260
Хэргийн индекс 140/2019/00145/И
Шүүх Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Шоовдорын Одонзул
Нэхэмжлэгч Э.Алт
Хариуцагч Цагаанчулуу сумын ЭМТ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Алт-ыг тус төвийн лаборант бага эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 338.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Цагаанчулуут сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч Э.Алт-ын ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 3.062.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Алт-д олгосугай.

3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 63942 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.