Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-09-20
Дугаар 01846
Хэргийн индекс 181/2019/01865/И
Шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сэнгээгийн Хишигбат
Нэхэмжлэгч З.Ч
Хариуцагч Ш СӨХ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” СӨХ-с гэм хорын хохиролд нийт 425 260/дөрвөн зуун хорин таван мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Чд олгож, үлдсэн 74 621/далан дөрвөн мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч З.Чын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” СӨХ-с улсын тэмдэгтийн хураамжид 13 408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Чд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БААТАР

 

 

                ШҮҮГЧ                                 Б.УУГАНБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.