Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-10-15
Дугаар 183/ШШ2019/00265
Хэргийн индекс 183/2019/02457/И
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэнпагамын Оюунбилэг
Нэхэмжлэгч Г
Хариуцагч А.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Баас зээлийн гэрээний үүрэгт нийт 6 640 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г-д олгож,   нэхэмжлэлийн шаардлагаас 2 213 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн  175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.Бт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, ... тоот, 700 м.квадрат га талбайтай, 000697169 тоот гэрчилгээний дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч Г-ны нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас 121 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ШҮҮГЧ                              Ц.ОЮУНБИЛЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.12.11 2078 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Энэбишийн Золзаяа г а