Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-01-27
Дугаар 335
Хэргийн индекс 102/2019/03143/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч Д.З
Хариуцагч Ж.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, ,  дугаар баг, булаг, булан хаягт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, сум,  дугаар багт оршин суух, Хатгин овогт Дам Зу /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, 12 дугаар байр, 303 тоот хаягт оршин суух, Бор овогт Жам Эцэг /РД:Ч62/-т холбогдох,

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч Ж.Э, гэрч Н.Бадамсэрээжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.З нь 2018 оны 7 сарын 07-ны өдөр дансаар 5.000.000 төгрөг 1 сарын хугацаатай хариуцагч Ж.Эт зээлдүүлсэн. Зээлдэгч сарын дараа мөнгийг буцааж төлнө гэсэн боловч хугацаандаа төлөөгүй тул хариуцагчаас төлбөрийг нэхэхэд удаа дараа барилгаас мөнгө орж ирээгүй байна, санхүүжилт хүлээгдэж байна гэх зэрэг шалтаг хэлж ирсэн. Утсаар ярихад очиж чадахгүй дансаа явуул гэж худал хэлдэг, дансаа явуулахаар дансанд нь мөнгө хийдэггүй. Иймд хариуцагч Ж.Эээс 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.З гэдэг хүнийг танихгүй. н.Хүрэлбаатар гэдэг хүн миний хүүхдийн эцэг. Бид хоёр 2014 оноос 2018 оны 12 сар хүртэл гэр бүлийн харилцаатай хамт амьдарч байсан. Түүнээс хойш зөвхөн хүүхдийн асуудлаар ярихийн тулд холбоотой байдаг байсан нь үнэн. Гэхдээ 2019 оны 9-10 сараас хойш Хүрэлбаатартай холбоо бариагүй, найз нөхдөөр нь дамжуулан Д.З гэдэг хүний нэхэмжлэлийн талаар тодруулсан. н.Хүрэлбаатар болон Д.З нарын хооронд юу болсныг өмнөх хурлын үеэр хэлсэн байгаа. н.Хүрэлбаатар нь Д.Зийн дүүг сургуульд оруулж өгнө гээд дансаар мөнгө авсан гэсэн. Миний дансаар 5.000.000 төгрөг орж гарсан баримт бол байгаа гэхдээ би энэ мөнгийг аваагүй. Энэ эрхзүйн харилцаанд ямар нэг байдлаар оролцоогүй, Д.З гэдэг хүнийг танихгүй, утсаар яриагүй, уулзаж байгаагүй ийм учраас нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

 

 

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ж.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг танихгүй бөгөөд түүнээс мөнгө зээлээгүй, нэхэмжлэгч миний дансаар Хүрэлбаатарт мөнгө шилжүүлж, Хүрэлбаатар тэр мөнгөөр дүүг нь сургуульд оруулж өгсөн гэж татгалзаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Ж.Э нь Хаан банкинд 5163171032 тоот төгрөгийн харилцах данс эзэмшдэг болох нь дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдлоо. Уг харилцах дансанд 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр М.Гансүхийн Хаан банк дахь 5644151860 тоот данснаас 3.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Мөнхтэмүүлэн гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд гэрч М.Гансүх, Б.Мөнхтэмүүлэн нарын мэдүүлгээр Д.З нь М.Гансүхэд мал худалдан борлуулж, төлбөрөө Ж.Эийн данс руу шилжүүлүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог бөгөөд нэхэмжлэгч Д.З нь мөнгө шилжүүлэх үүргээ Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар гуравдагч этгээд болох М.Гансүхээр гүйцэтгүүлжээ. Гэвч шүүх зээлийн гэрээний мөнгийг өмчлөлдөө хүлээн авах үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нь хариуцагч Ж.Э биш байна гэж дүгнэлээ.

 

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэгчийн тодорхойлсон шиг танилын харилцаатай болох нь, хариуцагчаас нэхэмжлэгч удаа дараа зээлийн төлбөрөө шаардаж байсан болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн гэрч Н.Бадамсэрээжидийн мэдүүлэг, хариуцагчийн дансны хуулга дахь гүйлгээний утга зэргээс Ж.Эийн Хаан банк дахь харилцах дансыг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх 2018 оны 7, 8 дугаар сард н.Хүрэлбаатар ашиглаж байсан болох нь тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчийн зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардахад н.Хүрэлбаатар барилгын ажил эрхэлдэг байсан, барилгаас мөнгө орж ирээгүй, санхүүжилт орж ирээгүй байна гэх шалтаг хэлдэг байсан, н.Хүрэлбаатартай Сүхбаатар аймагт барилгын ажил хийж байхад нь танилцсан гэх тайлбар зэргээр Д.Зийн зээлдүүлсэн мөнгөний хүлээн авагч буюу зээлдэгч нь н.Хүрэлбаатар байх бөгөөд хариуцагчийн дансаар хүлээн авсан болох нь тогтоогдлоо.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэгт үндэслэн шүүхээс хэлцэл хийгчдийн хүсэл зоригийн илэрхийллийн хүчин төгөлдөр байдалд тулгуурлан Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч Д.З нь н.Хүрэлбаатарын өмнө хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ түүний заасан этгээд болох Ж.Эийн дансанд шилжүүлж гүйцэтгэсэн байна.

 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч Ж.Эээс 5.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.