Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-19
Дугаар 599
Хэргийн индекс 102/2019/03180/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч ХХБ ХХК
Хариуцагч З ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах, Худалдаа Хөгжлийн банк ХХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Баянгол, 4 дүгээр хороо,  дугаар хороолол, дугаар байр, 203 тоот хаягт оршин байх, З ХХК /РД:55/,

 

 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо,  дугаар хороолол, 017 дугаар байр, 203 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Жам О /РД:Х16/,

 

 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, дугаар байр, 187 тоот хаягт оршин суух, Ологнууд овогт Б Ц /РД:Х16/,

 

 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, 95/1 дүгээр байр, 130 тоот хаягт оршин суух, Баянбэрх овогт Пүр М /РД: / нарт холбогдох,

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 59.216.914 төгрөг 54 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, хариуцагч З ХХК, Ж.О, П.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч З ХХК-тай 2017 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ, түүнтэй холбоотой барьцааны гэрээг байгуулсан. 2018 оны 12 сарын 21-ний өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээ байгуулан, Ж.О, П.М нартай баталгааны гэрээг тус тус байгуулж 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилготой авсан. Зээлдэгч З ХХК нь зээлийн эрх нээх гэрээ болон зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний үндсэнд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ баталгаа болгож иргэн Б.Цын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220407550 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 81 дүгээр байр, 73 тоот хаягт байрлах 38,26 м.кв 1 өрөө орон сууцыг Иргэний хуульд заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалж, бүртгүүлсэн байдаг. Хариуцагч нь 2019 оны 02 сарын 04-ний өдрөөс хуваарьт төлбөрөө төлж барагдуулаагүйн улмаас банк зээлээ төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй учир шүүхийн журмаар зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 10-ны өдөр дууссан. Иймд З ХХК болон хариуцагч Ж.О, П.М, Б.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн өр 49.990.362 төгрөг 83 мөнгө, үндсэн хүү 12.269.182 төгрөг 55 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 719.135 төгрөг 42 мөнгө, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 21.500 төгрөг, нийт 63.539.299 төгрөг 67 мөнгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох нэхэмжлэлд дурдагдсан 1 өрөө орон сууцаар хангахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч З ХХК, П.М, Ж.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч З ХХК, П.М, Ж.О нар нь банкнаас зээл авсан нь үнэн, зээлээ эргэн төлж чадаагүй. З ХХК-иас хамгийн анх гаргаж өгсөн тайлбар байгаа. Түүнд дурдсан хэмжээний мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгч нь гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээг цуцалснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэл гаргаж, шүүхийн ажиллагааны улмаас хэрэг удааширсан учир нэмэгдүүлсэн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдугаарт, зээлийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч тодорхой хугацаа өгсөн ч биелүүлээгүй учир гэрээг цуцална гэж бичсэн байсан. Тэр талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Б.Цын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

 

           

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банк ХХК нь хариуцагч З ХХК, Ж.О, Б.Ц, П.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63.539.299 төгрөг 67 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч З ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/RCC171110023-1 тоот зээлийн эрх нээх гэрээгээр 50.000.000 төгрөгийг сарын 2.10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлдүүлжээ. Энэхүү зээлийн гэрээний дагуу Худалдаа Хөгжлийн банк ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 50.000.000 төгрөгийг хариуцагч З ХХК-ийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.

 

Мөн нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч П.Мтэй 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БГ/RCC171110023-1 тоот баталгааны гэрээ, хариуцагч Ж.Отай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БГ/RCC171110023-1 тоот баталгааны гэрээ тус тус байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/RCC171110023-1 тоот зээлийн эрх нээх тухай 50.000.000 төгрөгийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.

 

Улмаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Б.Цтай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ЗБ/RCC171110023-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/RCC171110023-1 тоот зээлийн эрх нээх тухай 50.000.000 төгрөгийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 81 дүгээр байр, 73 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075505 дугаартай, 1 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

Худалдаа Хөгжлийн банк ХХК нь З ХХК, П.М, Ж.О, Б.Ц нартай 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/RCC171110023-1-1 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ байгуулж, өмнө байгуулсан зээлийн эрх нээх гэрээний хугацааг 24 сар болгож, бусад гэрээний заалтууд хэвээр үйлчлэхээр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусч, зээлийн гэрээг цуцлах шаардлагагүй болсон тул хугацаа дууссан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 49.990.362 төгрөг 83 мөнгө, зээлийн хүү 12.269.182 төгрөг 55 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 719.135 төгрөг 42 мөнгө, зардал 21.500 төгрөг, нийт 63.539.299 төгрөг 67 мөнгийг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтын дагуу шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч З ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 49.990.362 төгрөг болон зээлийн хүү 6.000.000 төгрөгийн талаар хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тул нэмж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй гэж маргав.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453

 

.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул зээлийн гэрээний хугацаа дууссан ч банк гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банк ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 49.990.362 төгрөг 83 мөнгө, зээлийн хүү 12.269.182 төгрөг 55 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 719.135 төгрөг 42 мөнгө, нийт 62.978.680 төгрөг 80 мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэл гаргахдаа гаргасан 21.500 төгрөгийн нотариатын зардлыг хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал тул гаргуулахаар шаардаж байгааг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээ нэмж тооцохдоо нэхэмжлэгч талаас 539.118 төгрөг 87 мөнгөөр илүү тооцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэв.

 

Хариуцагч П.М, Ж.О нартай Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар баталгааны гэрээ байгуулсан байх бөгөөд бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн байх тул мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана гэж зааснаар баталгаа гаргагч нараас зээлийн гэрээний үүргийг хамтран шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.Цтай байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иймд хариуцагч З ХХК, Ж.О, П.М нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608.342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК, Ж.О, П.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 472.951 төгрөгийг, хариуцагч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.