Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-04
Дугаар 327
Хэргийн индекс 183/2018/02422/И
Шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэг
Нэхэмжлэгч Д.Н
Хариуцагч Л.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г, Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Г.А, 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Г.Э, 2014 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Н нарыг эхийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Г.Нг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар охин Г.А, Г.Э, хүү Г.Н нарыг 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Л.Гар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хан-Уул дүүрэг, 15 хороо, Туул гол гудамж, УБ таун, 81а байр, 16 тоот орон сууц болон гадна тоглоомын талбайн доод талд байрлах 119 тоот авто зогсоолыг Д.Н болон хүүхдүүдээ өгөх, байр банкны барьцаанд байгаатай холбогдуулж 40,000,000 төгрөг өгөхөөс 20,000,000 төгрөгийг өгсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг 2020.05.22-ны өдрийн дотор өгөх, байрны зээл дуусмагц Д.Нгийн нэр дээр шилжүүлэх, Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, 21 хороолол, Эрчим хүчний 1-30 байр, 25А тоот байрны өмчөлөлөөс хүүхдүүд хасагдаж, хариуцагчийн өмчлөлд үлдээх, нэхэмжлэгч бусад шаардлага болон хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзахаар эвлэрснийг баталсугай.

 

5. Нэхэмжлэгч нь цаашид хүүхдүүдийн сурах болон бусад зардлыг нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Л.Гантулгыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Д.Нд даалгасугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 320,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 328,150 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 320,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.