Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-01-20
Дугаар 182/ШШ2020/00161
Хэргийн индекс 101/2015/07902/И
Шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ийгэрийн Амартөгс
Нэхэмжлэгч Ж ны Ц, Ж ны С, А к
Хариуцагч ГБК, МДК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлдэгч Д.А 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 124,469,197.52 төгрөг болон зээлдэгч АК -ийн 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 44,049,695.52 төгрөгт тус тус хүү тооцохыг зээлдэгч 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоохыг хариуцагч ГБК -д даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх амь насны даатгалын хураамж 148,739.9 төгрөгийг МДК -ийн дансанд шилжүүлэхийг хариуцагч ГБК -д даалгуулах болон зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг ГБК -д даалгуулах тухай нэхэмжлэгч Ж.Ц , Ж.С  нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ц , Ж.С  нараас 124,469,197.52 төгрөг гаргуулж, хариуцагч ГБК -д олгож, нэхэмжлэгч Ж.Ц , Ж.С  нар нь уг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205046120 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 74,213,597.38 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч АК -иас 44.049.695.52 төгрөг гаргуулж ГБК -д олгож, зээлдэгч А куг төлбөрийг биелүүлэхгүй бол ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203018315 дугаарт бүртгэлтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 104 тоот, 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018487 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 106 тоотын 2 өрөө 80.72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2203018489 дугаарт бүртгэлтэй, орон сууц үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 2 өрөө 84.96 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдээс албадан худалдаж, дуудлага худалдааны үнийн дүнгээс шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 27,111,841.74 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,140 төгрөг, хариуцагч ГБК -иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,949,320.26 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 442,148 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч ГБК -иас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ц , Ж.С  нарт олгож, хариуцагч ГБК -иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АК -д олгож, нэхэмжлэгч Ж.Ц , Ж.С  нараас 780,296 төгрөг гаргуулж, хариуцагч ГБК -д олгож, нэхэмжлэгч АК -иас 378,198 төгрөг гаргуулж, хариуцагч ГБК -д олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.11.21 1115 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Нямдоогийн Баярмаа Ж.Цолмон,Ж.Сувд Голомт банк ХХК, Монгол даатгал ХХК ХХК
2018.11.21 02326 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Цэвээндоржийн Алтанцэцэг Ж.Ц, Ж.С, АХХК Г ХХК, М ХХК,
2018.11.21 02326 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Цэвээндоржийн Алтанцэцэг Ж.Ц, Ж.С А ХХК нарын Г ХХК
2020.01.20 182/ШШ2020/00161 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ийгэрийн Амартөгс Ж ны Ц, Ж ны С, А к ГБК, МДК
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.21 00174 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Энэбишийн Золзаяа Ж.С, Ж.Ц, А ХХК ГБ ХХК, МД ХХК
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.05.30 001/ХТ2019/00807 Улсын дээд шүүх Пунцагийн Золзаяа Ж.Ц, Ж.С, “А” ХХК “Г Б”ХХК, “М Д”ХХК