Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-28
Дугаар 635
Хэргийн индекс 102/2020/00325/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч Б.Ц
Хариуцагч Ж.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар байр, 7тоот хаягт бүртгэлтэй, дүүрэг, 10 дугаар хороо, Буман залуус хороолол,  дүгээр байр, тоот хаягт оршин суух, Бумбат овогт Батийн Ц /РД:З5024/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, , Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар байр,4 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дугаар хороо, 6дугаар байр,  тоот хаягт оршин суух, Хальч овогт н Г /РД:ЙК88/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оны 5 сард анх танилцаж, улмаар 2 жил гаруй үерхээд хүүхэдтэй болсон. 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин Г.Алгирмаа төрж, тэр үеэс хойш 2016 оны 1 сар хүртэл хамтран амьдарсан. Анх гэр бүл болж байхад манай аав, ээж орон байрыг бэлдэж өгсөн байдаг тул эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй гэж бодож байгаа. Ж.Г нь мөнгө олдвол архи, дарс ууж, компьютер тоглоом тоглодог, амьдралдаа нэмэр болдоггүй байсан. Ж.Гын хувьд 2 жил ажилгүй байж байгаад төрийн албан хаагч болсон. Тэр үед нь би төрийн албан хаагч нар их архи уудаг юм, ажлаа өөрчилж гэж маш их гуйж байсан ч дийлээгүй Ж.Г нь их архи уудаг болсон. Миний зүгээс архинаас холдуулах гэж хөдөө явж архи дарсгүй орчинд гэр бүлтэйгээ байя гэсэн шийдвэр гаргаад гуйж гувшин байж авч явсан. Хөдөө очсоны дараа эхний 2 хоног сайхан байсан ч хойноос нь ажлын дарга, найз нөхөд нь архи дарстай хүрч ирээд буцаад ууж эхэлсэн тэр үед л энэ хүний намайг гэх сэтгэл хөрчихсөн одоо цагдаж хориод ч дийлэхгүй юм байна гэж бодож эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд Ж.Г архи уусан байх үедээ 1 удаа намайг зодох гэж оролдоход би эсэргүүцсэн тэгээд ер нь салъя, хүнийг ууж, идэх, зугаа цэнгэлээс нь хориглоод дийлдэггүй юм байна гэж хэлээд хэсэг тусдаа байсан ч дараа нь би Ж.Гыг гэртээ хүрээд ир гэж гуйхад би одоо өөр хүнтэй амьдарч байгаа эргэж очихгүй гэсэн утгатай зүйл ярьсан. Охиныхоо хувьд Ж.Г нь өөртөө ч олигтой анхаарал тавиад явж чаддаггүй хүн миний охинд анхаарал тавиад авч явна гэдэг боломжгүй манай хадмуудаас ч тэр сайн анхаарч халамжлаад явах хүн байдаггүй тул охиноо өөрийнхөө асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2004 оноос Б.Цтэй анх танилцаж, 2005-2006 оноос үерхэж, 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бидний дундаас охин Г.Алгирмаа төрсөн байдаг. 2010 онд би Боловсролын үнэлгээний төвд мэргэжилтнээр ажилд орсон. Миний зүгээс гэр бүлээ хаяад ууж идээд явсан зүйл бол байхгүй. Өрхийн тэргүүний үүрэг гэр бүлээ тэжээх байдаг. Үүнийхээ дагуу хувийн болон төрийн байгууллагаар их ажиллаж үзсэн. 2010 онд манай эхнэр 3 дугаар эмнэлэгт анх ажилд орж байсан ч удаагүй гарсан. Үүнээс хойш нэг хувийн компанид туслах мэргэжилтнээр ажилд орсон. Одоо хувиараа бизнес эрхэлж байгаа юм байна лээ. Гэр бүл болсноос хойш миний цалингийн карт Б.Цэд байдаг байсан, үүнээс харвал гэр бүлээ хаяад архи дарс уудаг гэх үндэслэлгүй юм. Одоогийн байдлаар өөр би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа зүйл байхгүй байдаг. Хамтран амьдарч байх хугацаандаа Б.Цийн болон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бүгдийг нь л төлдөг байсан. Одоогийн байдлаар миний хувьд цалингийн зээлтэй, байр түрээслэж байгаа учир түрүү жил охиныхоо сургалтын төлбөрийг хагас дутуу төлсөн. Тэрнээс өмнөх бүх төлбөрийг нь төлдөг байсан. Эд хөрөнгийн хувьд эхний байрнаас дараагийн байр луу шилжихдээ байрны төлбөрийн 50 хувийг төлж үлдсэнийг цалингийн зээл авч машин болон байрны зээлийг төлж барагдуулан Б.Цийн нэр дээр эд хөрөнгийг шилжүүлсэн байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Тэтгэлэг тогтоолгохын хувьд татгалзах зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Ж.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар шаардсан байна.

Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, охиныг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Ж.Г нар нь 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсноо 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 2387 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Г.Алгирмаа нь 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн болох нь 0154835 Г-2027 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагчийн гэр бүлдээ халамжгүй байдал, архи хүртдэг байдлаас болж үл ойлголцол, хэрүүл маргаан бүхий таарамжгүй харилцаатай болж, 2016 оны 1 дүгээр сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ.

Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан охин Г.Алгирмааг эх Ц.Цийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Хүүхдийн тэтгэлгийн талаар хуульд зохигчид тусгайлан тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Г.Алгирмааг 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Хальч овогт Жамбалын Гаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Ж.Гт, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ж.Г нь эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг эх Б.Цэд тайлбарлаж мэдэгдэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.