Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-10
Дугаар 478
Хэргийн индекс 102/2019/03440/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч Н.Т
Хариуцагч Ж.Ч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, , 1а байр, 1 тоот хаягт оршин суух, Нарт овогт Төгсөйн Тэн /РД:УУ28/-гийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр, 49 тоот хаягт оршин суух, Бор овогт Наран Чиг /РД:УМ903/-т холбогдох,

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа, хариуцагч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

 

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2012 оны 12 сард Н.Чтой анх танилцаж, улмаар хамтран амьдарч 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр бидний дундаас Ч.Тэнүүн охин төрсөн. Бид 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байдаг. Хамт амьдарч байх хугацаанд зан төлөв, сэтгэл санааны тааламжгүй байдлаас болж гэрлэлтээ цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Охиноо өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Эд хөрөнгийн тал дээр бол гэр бүл болсноос хойш 2018 оны 12 дугаар сард 8 хувийн ипотекийн зээл авсан. Одоогоор миний бие зээлийг төлж байгаа шүүхээс энэ хэргийг шийдвэрлүүлсний дараа зээлийн гэрээний нэрийг хариуцагчид шилжүүлж уг байрнаас ногдох хувь авахгүйгээр хариуцагчтай тохиролцсон байгаа.Иймд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлт цуцлахыг хориглох шалтгаан байхгүй. Анх хариуцагчийн хаяг Хан-Уул дүүрэгт байсан учир тус дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж амжилтгүй болсон тул шүүхэд гаргасан. Нэгэнт гэрлэлт цуцлахад харшлах шалтгаан байхгүй, хариуцагч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул Т.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зан харилцааны тааламжгүй байдлаас гэрлэлт цуцлуулах шийдвэр гаргасан. Аль аль нь буруутай. Охиноо ээж дээр нь үлдээж тэтгэлэг төлнө. Эд хөрөнгө хуваах тал дээр нэхэмжлэгчтэй тохирсон байгаа. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,             

 

          

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Н.Чт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар шаардсан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Т, хариуцагч Н.Ч нар нь 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1107000635 дугаарт бүртгүүлсэн нь болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, охин Ч.Тэнүүн нь 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Гэрлэгчдэд шүүхээс 1 сарын хугацаа олгож, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, шүүх хуралдаан дээр эцэг нь эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, охин Ч.Тэнүүн нь эхийн асрамжид байгааг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ч.Тэнүүнийг эх Т.Тгийн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүүхдийн тэтгэлгийн талаар хуульд зохигчид тусгайлан тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Ч.Тэнүүнийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Боржгон овогт Нарангийн Чинзоригоор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Н.Чт, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Ч нь эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг эх Т.Тд тайлбарлаж мэдэгдэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.300 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлснийг буцаан олгож, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.