Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-12-25
Дугаар 29
Хэргийн индекс 102/2018/03263/И
Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чулуунбаатарын Мөнхцэцэг
Нэхэмжлэгч Т.И
Хариуцагч Э.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дүгээр хороо,  хотхон, дүгээр байр, 1тоот хаягт оршин суух, Боржигон овогт Түвшин Ин/РД:З6/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  Аюушийн 15 дугаар гудамж, 4 тоот хаягт оршин суух, Богон овогт Энолдын Эняр /РД:Н5/-т холбгдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.И, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э бид хоёр 2012 онд танилцан үерхэж, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 10-нд охин Энхбаярын Мишээл төрсөн. 2016 оны 06 дугаар сараас хойш хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байна. Би одоо өөр хүнтэй гэр бүл болсон. Цаашид Э.Э бид хоёр хамт амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул бид эвлэрэх боломжгүй. Би өмнө охиноо өөрийн асрамжид авна гэж маргаж байсан ч одоо эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Т.И нь хариуцагч Э.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар шаардсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.И, хариуцагч Э.Э нар нь 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсноо 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 110700906 дугаарт бүртгүүлсэн нь болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, охин Э.Мишээл нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Гэрлэгчдэд шүүхээс 2 сарын хугацаа олгож, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаан дээр эцэг нь эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, охин Э.Мишээл нь эхийн асрамжид байгааг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Мишээлийг эх Т.Игийн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүүхдийн тэтгэлгийн талаар хуульд зохигчид тусгайлан тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Мишээлийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Боржгон овогт Энхболдын Энхбаяраар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Э.Эт, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Э.Э нь эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг эх Т.Ид тайлбарлаж мэдэгдэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!