Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-03-05
Дугаар 00513
Хэргийн индекс 155/2020/00168/И
Шүүх Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Барнямын Мөнхтуяа
Нэхэмжлэгч Ж.Н
Хариуцагч Ж.Ж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны                     12 дугаар сарын 11-нд төрсөн Ж.Т-ийн асрамжийн өөрчилж, эх Н овогт Ж.Н-ын асрамжинд үлдээсүгэй.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Х овогт Ж.Э-д 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн  тал хувиар, 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2004 оны 12 дугаар сарын 11-нд төрсөн Х овогт Ж.Т, 2006 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Х овогт Ж.Т нарт 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт хариуцагч Х овогт Ж.Ж-аас сар бүр  тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т зааснаар зохигчдын дундын эд хөрөнгө болох 25.000.000 / хорин таван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 14-09 тоотод байрлах хашаа, байшингийн үнийн тал хувь 12.500.000 / арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Ж.Ж-аас гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.500.000 / долоон сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1,                     63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445.465 /дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 19.725 / арван есөн мянга долоон зуун хорин тав/  төгрөгийг нэхэмжлэгч Ж.Н-аас гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлэн, хариуцагч Ж.Ж-аас 422.191 / дөрвөн зуун хорин хоёр мянга нэг зуун ерэн нэг/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.