Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-01-14
Дугаар 00118
Хэргийн индекс 155/2019/01239/и
Шүүх Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Барнямын Мөнхтуяа
Нэхэмжлэгч С.Д
Хариуцагч Х-ийн УТХГХЗ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч У овогт С.Д-ыг Х-ийн УТХГХЗ -нд байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Х-ийн УТХГХЗ -аас 1.762.512 /нэг сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.674 /гучин есөн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгчид улсын орлогоос буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Х-ийн УТХГХЗ -наас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлд төлөх 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.762.512 /нэг сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун арван хоёр/ төгрөгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж 43.150 /дөчин гурван мянга нэг зуун тавь/ төгрөг нийт 113.350 /нэг зуун арван гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.