Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-04-08
Дугаар 429
Хэргийн индекс 135/2020/01033/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашцоодолын Нямбазар
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч Б.Х
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М овогт Д-ын Б /рд:.../, Б овогт Б-ын Х /рд:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн охин М овогт Б-ын И /рд:.../, 2012 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн охин М овогт Б-ын Э /рд:.../ нарыг эх Б.Х-ын асрамжид үлдээсүгэй. 

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.И, Б.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Б-аас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар 2007 онд үйлдвэрлэгдсэн, ... улсын дугаартай, Хьюндай Портер-2 /HYUNDAI PORTER-2/ маркийн тээврийн хэрэгсэл, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоот хаягт байршилтай 64.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг Б.Х-ын өмчлөлд үлдээж, хариуцагч Б.Хаас 22,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 458,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагч Б.Х-д олгож, хариуцагч Б.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 340,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т буцаан олгож, нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 635,850 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Х-д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.НЯМБАЗАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.