Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-04-20
Дугаар 479
Хэргийн индекс 135/2020/00491/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дулмаагийн Оюундарь
Нэхэмжлэгч Г.Ц
Хариуцагч П.Н
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Б овгийн Г-гийн Ц /РД:.../, Б овгийн П-ын Н /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Ба, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А нарыг эх Г-гийн Ц-гийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Б, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Н.Ба, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.А нарт 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол/ 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Пүрэвжалын Нээс тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар тохирч зохигчид “Хариуцагч П.Нийн өмчлөлийн  Дархан сум, ... баг, ... гудамж, ... тоот 54,0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... нэгж талбарын дугаартай 700.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг П.Н улсын бүртгэлд мэдүүлэг гарган Г.Цгийн нэр дээр шилжүүлэхээр эвлэрч, нэхэмжлэгч Г.Ц “З” ломбардад төлөх 2,870,200 төгрөгийн 50 хувь гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсан болохыг баталсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2., 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгч Г.Цгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Нээс 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цд, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлөгдөх дүнгээс тэмдэгтийн хураамж 72,060 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ОЮУНДАРЬ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.