Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-04-08
Дугаар 432
Хэргийн индекс 135/2019/01185/и
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зоригтын Тунгалагмаа
Нэхэмжлэгч Т.Б
Хариуцагч А.З
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шаазган овогт Түмэнжаргалын Б /регистрийн дугаар ТИ80081568/, Алтан-Овоо овогт Алтангэрэлийн З /регистрийн дугаар ТД76012118/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 29-нд төрсөн охин З.С, 2010 оны 03 дугаар сарын 19-нд төрсөн хүү З.З нарыг эх Т.Бын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 04 дүгээр сраын 29-нд төрсөн охин З.Сг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, 2010 оны 03 дугаар сарын 19-нд төрсөн хүү З.Зг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг А.Заас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй. 

 

 4. Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4, 129.6-т зааснаар гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, 18 дугаар баг, Хөтөл хороолол, 3 дугаар гудамж, 21 тоот, 48,0 м.кв талбайтай хувийн сууц, 742,0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг А.Зын өмчлөлд үлдээж, охин З.С, хүү З.З, нэхэмжлэгч Т.Б нарт оногдох 17,066,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Заас улсын тэмдэгтийн хураамж 313,481 /70,200+243,281/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Тогтоход даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 З.ТУНГАЛАГМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.