Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-18
Дугаар 126
Хэргийн индекс 139/2020/00125/и
Шүүх Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваагийн Уранчимэг
Нэхэмжлэгч Х банк
Хариуцагч С.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 82 дугаар зүйлийн   82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451.1, 453.1-д зааснаар А овогт Сгийн О /ЗИ/,  Т  овогт Б-ны Б /ЗК / нараас 1264720, 72  /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун хорин төгрөг далан хоёр мөнгө/-ийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

2. Хариуцагч нар нь1264720, 72  /нэг сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун хорин төгрөг, далан хоёр мөнгө/-ийг сайн дураараа нэхэмжлэгчид төлөөгүй тохолдолд барьцаа хөрөнгө болох зурагт, хөлдөөгч, 1190015214-02 дугаартай Баталгаат ипотеки-0814003432 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000508076 дугаар гэрчилгээтэй Дундговь аймаг Сайнцагаан сум, 8-р баг, Айраг 3-69 тоотод байршилтай 900 м.кв өмчлөх газраар төлбөрийг барагдуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 41585 /дөчин нэгэн мянга таван наян таван / төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч С.О, Б.Б нараас  41585 /дөчин нэгэн мянга таван наян таван / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

    

 

 

 

             ДАРГАЛАГЧ                           Д.У

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.