Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-19
Дугаар 129
Хэргийн индекс 139/2020/00115/и
Шүүх Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваагийн Уранчимэг
Нэхэмжлэгч Х.Э
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Өвлөх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийн шаардлага болох 1000 /нэг мянга/ толгой бог малын үнэ 100100000 /нэг зуун сая нэг зуун мянга/ төгрөг, 12 /арван хоёр/ толгой адууны  үнэ болох 8100000 /найман сая нэг зуун мянга/ төгрөг нийт 108200000 /нэг зуун найман сая хоёр зуун мянга/  төгрөгийн нэхэмжлэлээс 98200000 /ерэн найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлага болох 30000000 /гучин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий шүрэн толгойтой алтан нуухтай үстэй сүйжин хөөрөг, 800000 /найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий фанда баавгайн зурагтай хөөрөг 1 ширхэг, нэг бүр нь 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, мөн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт байрлах Зүүн ихэрийн бууц, Дэлгэрцогт сумын нутгийн заагт байрлах  Мааньтын бууцны  шударга эзэмшигчээр  тогтоолгох тухай, мөн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн  шаардлага болох 90174715 /ерэн сая нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун арван тав/ төгрөгийн нэхэмжлэлээс бүрэн татгалзаж, хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаас  малын үнээс 10000000 /арван сая/ төгрөгийг  2020 оны 12 сарын 15-нд төлөхөөр 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн  үнэ бүхий хүрэн  өнгийн  задгай чандмань тамгатай даваа толгойтой  халтар манан хөөрөг, 2000000 төгрөгийн үнэ бүхий үндсэн хултай их гарын мөнгөн аяга 1 ширхэг /шинэ цагийн / 10000000 төгрөгийн  үнэ бүхий 1 ширхэг мөнгөн эмээл,  1000000 төгрөгийн үнэ бүхий  мөнгөн хазаар 1 ширхэгийг тус тус нэхэмжлэгч Т.Бт 2020 оны 3 сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцон эвлэрч, мөн хариуцагч нар  2018 оны 1 сарын 30-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох талийгч Ц.Хийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн эвлэрлийн гэрээ баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Баас 452373 /дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун далан гурав/ төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулан, төсвийн орлогоос 722761,5 /долоон зуун хорин хоёр мянга долоон зуун жаран нэг аравны тав/ төгрөгийг, хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нараас 722761,5 5 /долоон зуун хорин хоёр мянга долоон зуун жаран нэг аравны тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Бт олгож, төсвийн орлогоос 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг, Т.Баас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулан хариуцагч Х.Э, Х.Э, Х.Э, Х.Э нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү    захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

                ШҮҮГЧ                       Д.У

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.